Английн гитарчин, ая зохиогч, дуучин Жон Гомм “Амантун энтертаймент”-ийн урилгаар Монголд ганцхан удаа тоглохоор болжээ. Ирэх сарын 2-нд “Айви” ресторанд болох түүний тоглолтод "Шөнийн галт тэрэг" хамтлаг оролцох аж. Жон Гомм нь хоёр настайдаа үкелэлэ хөгжимтэй танилцаж, дөрөвтэйдөө гитар тоглож сурсан бөгөөд зургаан настайдаа анхныхаа аяыг зохиож байжээ. Түүний гоц авьяасыг судлаачид дүгнэхдээ, ердийн цахилгаан гитараар бөмбөрийн нүргээн, баргил суурь, нарийн нугалааг нэгэн зэрэг эгшиглүүлдэг шинэлэг арга барил нь хөгжмийн ертөнцөд хувьсал хийсэн хэмээжээ.