Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин алтан медаль хүртжээ.
Тодруулбал Тайландын Бангкок хотноо болж буй бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик физикүе ангилалд Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон байна.
Ингэснээр Монгол Улс бодибилдингийн спортын анхны дэлхийн аваргатай болж байгаа юм. Мөн Г.Гансаруул хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн/40-49 нас/ ангилалд Л.Баянхүү мөнгөн медаль хүртжээ.
Сэтгэгдэл (1)