Эх дэлхийн гоо бүсгүйчүүдийг тодруулдаг дэлхийд гуравт эрэмбэлэгддэг “Эх дэлхийн мисс” тэмцээнд А.Баярцэцэг оролцон, тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна.
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө шилдэг үдшийн даашинзтай бүсгүйгээр шалгарсан бол энэ удаад "Шилдэг Коктейл Даашинз" буюу богино даашинзтай алхааны урьдчилсан тэмцээнд хүрэл медаль хүртжээ.
Түүнд даашинзыг Азийн шилдэг дизайнер н.Отгонжаргал урласан бөгөөд 95 орны миссүүдээс ийнхүү эхний гуравт шалгарч чадсан байна.
Сэтгэгдэл (1)