Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулж байгаа дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг арванхоёрдугаар сарын 12-27-ны амралтын өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглох гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, “Цөмөехэй” балетын найруулагч, “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д .Алтанхуяг нар мэдээлэл өглөө.
Дэлхийн таван тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглосон юм. 2014 онд “Цөмөөхэй’ балетын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас авчирч 180 орчим хүүхдийг оролцуулан тоглосон бегеөд энэ жил таван Клара охиныг шалгаруулж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид болон 200 бүтээхээр тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангаж байна. Өмнөх жил Монголын балетын хөгжил сан тус балетыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, оюутнуудад хөнгөлелттэй болон үнэ телбөргүй үзүүлсэн бол энэ жил “Цөмөехэй” балет-ыг тархины саажилттай 10 хүүхдэд онцлон үзүүлэхээр урилга явуулжээ. Тус тоглолтын орлогоос саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөнийг дэмжихэд тустай “Spider cage’’ бүсийг авахад хандивлах юм.