Турна, жингээ барина гээд өөх тосныхоо хэмжээг бууруулснаар хүссэн үр дүндээ хүрнэ гэдэг нь эргэлзээтэй гэж Британийн эрүүл мэндийн үндэсний албанаас мэдээлжээ. Цөцгийн тос, сүү, ургамлын тос, самар зэрэг тослогтой бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарласнаас харин ч бие махбодийн нүүрс усны хэмжээг бууруулж, сөрөг үр дагавар гарна гэж үзэж буй аж. Үүний оронд жингээ хасах хүмүүс хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түргэн хоол болон шарсан махны хэрэглээгээ хорих ёстой гэнэ. Учир нь Шарж боловсруулах явцад задарсан өөх биед шингэхдээ удаан, ашиггүй холестрин болдог аж. Тэрнээс биш хүнсний тос, тослог бүтээгдэхүүн бүр илүүдэл жин болж “зовлон тарьдаггүй” гэдгийг онцгойлон зөвлөсөн байна.