Энэ сарын 13-ны өдөр Францын нийслэл Парис хотод аймшигт халдлага гарсны дараа Европын холбооны улс орнууд хамгаалалтаа чангатгаж, аюулгүй байдлаа өндөржүүлэх болоод байгаа юм. Тэгвэл Их Британий Ерөнхий сайд Европын холбооны улс орнуудад хандан хилийн хамгаалалтаа сайжруулах тал дээр хамтран ажиллах уриалга гаргаад байна.
Тэрээр Вена хотноо өнгөрсөн Пүрэв гаригт мэдэгдэл хийсэн бөгөөд Евро бүсийг чиглэсэн цагаач дүрвэгсдийн урсгал тасраагүй цагт холбооны улс орнууд хилийн хамгаалалтыг сайжруулах, хилээр нэвтрэн өнгөрөх цагаачдын тоон мэдээллийг харилцан солилцох зайлшгүй шаардлагатай хэмээсэн байна.
Хэдэн мянган цагаачид Европыг зорьсоор ирсэн нь хямрал болон хувирсныг Девид Камерон онцолж, энэ асуудлыг шийдвэрлэх тодорхой, бодитой гарцыг нэн даруй хамтран олох ёстой хэмээсэн юм.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/