Хоёр Солонгосын харилцааг сайжруулах зорилго бүхий уулзалт ирэх сард товлогдоод байна. Энэ талаар Өмнөд Солонгосын тал өнөөдөр мэдээлсэн бөгөөд ирэх сарын уулзалтанд өндөр дээд албан тушаалтнууд оролцох тов гараад байгаа юм.
"Ассошиетэд Пресс"-ийн мэдээлснээр хоёр Солонгосын төлөөлөл ирэх сард болох уулзалтын товыг гаргахын тулд 10 цаг гаруйн хугацаанд хэлэлцээ хийсэн байна.
Хойд болон Өмнөд Солонгос улсуудын хооронд хил зөрчсөн гэх маргаан тогтмол гарах болоод байгаа юм. Үүнээс үүдэн харилцан гал нээсэн тохиолдол ч бий. Тиймээс ч хоёр Солонгос зайлшгүй харилцан ойлголцох шаардлагатай болоод байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/