ОХУ-ын байлдааны зориулалттай онгоцыг Туркийн тал хил зөрчсөн гэх шалтгаанаар сөнөөсөн билээ. Энэ явдлаас үүдэн Орос болон Туркийн харилцаанд ан цав үүсэх болоод байна. Оросын зүгээс Туркийн эсрэг эдийн засгийн хориг тавихаар зэхээд байгаа бол Туркийн тал ч дахин хил хязгаарыг нь зөрчвөл зүгээр суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Хамгийн сүүлд Оросын Гадаад хэргийн яам сөнөөгч онгоцыг жолоодож яваад амиа алдсан нисгэгчийг хэн хөнөөсөн талаар мэдээллэхийг Туркийн талаас шаардсан юм. Мөн Туркийн эрх баригчдын өгсөн мэдээлэл бодитой бус хэмээн ОХУ мэдэгдсээр байна.
Онгоцыг сөнөөхөөсөө өмнө Туркийн хилийн хамгаалалтынхан удаа дараа анхааруулга өгч эцэст нь гал нээсэн хэмээн мэдээлж, тухайн үеийн дуу бичлэгийг ил болгосон юм. Харин Оросын Гадаад хэргийн яам дээрхи бичлэгийг хуурамч хэмээн үзэж байна.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/
Сэтгэгдэл (1)