ОХУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн Пүрэв гаригт Сирид явуулж буй цэргийн ажиллагааны нөхцөл байдлыг харуулсан нэгэн дүрс бичлэгийг ил болголоо. Сири дэх ОХУ-ын цэргийн баазын албан хаагчид S-400 AA нэртэй пуужингийн системийг идэвхжүүлж буй дүр зургийг тус бичлэгээс харж болох юм.
Энэ долоо хоногт ОХУ цэргийн ажиллагаагаа харуулсан хоёр дахь дүрс бичлэгээ ил болгож байгаа нь энэ юм. Гэхдээ энэ удаагийн бичлэг Оросын тал "Исламын улс" бүлэглэлд хэрхэн цохилт өгч байгааг давхар харуулснаараа онцлогтой юм. Олон улс Оросыг террорист бүлэглэлтэй тэмцэхэд төдийлөн ач холбогдол өгөлгүй харин Сирийн босогчидтой тэмцэхэд илүүтэй анхаарч байна хэмээн шүүмжлэх болсон бөгөөд үүнийг няцаах зорилготойгоор хоёр дахь дүрсийг цацсан байна.
Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр тус пуужингийн системийг идэвхжүүлмэгцээ шууд ашиглаж болох аж.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/
Сэтгэгдэл (5)