ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел мэдэгдэл хийж, цаашдаа "Исламын улс" бүлэглэлтэй хийх тэмцлээ улам бүр эрчимжүүлнэ гэсэн байна. Тэрээр өнгөрсөн Лхагва гаригт Францын төрийн тэргүүн Франсуа Олландтай хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулах үеэрээ энэ талаар мэдэгдсэн юм. Германы канцлер Францын нийслэл Парис хотод гарсан шиг халдлага дайралтаас урьдчилан сэргийлэхийн тулд боломжтой бүхнийг хийх хэрэгтэй хэмээсэн юм. Одоогийн байдлаар Герман улс "Исламын улс"-тай тэмцэж буй Ирак дахь Курдын дайчдыг зэвсэг техник, хөрөнгө хүчээр хангаж байгаа юм. Ингэснээр Курдын дайчдыг илүү хүчирхэгжүүлж "Исламын улс"-ын босогчдын эсрэг зогсох чадамжтай болгохоор зорьж байна.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/