Хавайн арлаас гаралтай, дөрвөн чавхдаст үкүлэлэ хөгжмөөр тоглодог ганц хамтлаг Монголд бий. Тэр бол "Tiger- fish” хамтлаг юм. Энэхүү хөгжмөөр дамжуулан Монголынхоо уран бүтээлийг гаднын улс оронд таниулах, эх орондоо үкүлэлэ хөгжмийг дэлгэрүүлж, залууст хөгжмийн боловсрол олгох зорилготой. Хамтлаг байгуулагдаад дөрвөн жил болжээ. Сонсогчдын сэтгэлд хоногшсон гадаад болон дотоодын дуу, хөгжмийг тоглодог тэд өнөөдөр “XX зууны үдэш” тоглолт хийх аж. Тоглолтод 1970-аад оноос хойших үеийн хамтлаг, дуучдын хит болсон 19 дууг сорчлон тоглох ажээ.
Д.Дуулим