Ерөнхий сайд Арсений Яценюк ОХУ-ын онгоцнууд цаашид Украйны нутаг дэвсгэрээр дамжин нислэг үйлдэх боломжгүй болохыг өчигдөр мэдэгджээ. Тус улсын засгийн газрын гаргасан өөр нэгэн шийдвэр нь Оросын байгалийн хийгээс татгалзах юм. Үүнээс өмнөхөн Оросын Газпром компани төлбөрийн асуудлаас болж Украйнд нийлүүлэх байгалийн хийн хоолойгоо хаасан тухай мэдээлэл ирж байсан юм. Тэгвэл Украйн Ерөнхий сайд Яценюк "Оросууд нийлүүлэлтээ зогсоосон биш бид харин тэдний хийнээс татгалзаж байна.Мэдээж үүнд үнэ төлбөрийн асуудал нөлөөлсөн.Манай европ түншүүд хөрш Оросоос илүү боломжийн санал тавьж байгаа" гэжээ.
Оросын авиа компаниудын хувьд Украйны нутаг дэвсгэрээр дамжин үйлддэг нислэг цөөхөн тул үйл ажиллагаанд төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байна.
Санжаа Лхагвасүрэн/UBS/
Сэтгэгдэл (2)