Энэ сарын 28-29-ний өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд болох Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гран- При” олон улсын уламжлалт тэмцээний чөлөөт бөхийн төрөлд оролцох манай багийн нэрс тодорхой болжээ.
IX дэх удаагаа болж байгаа энэхүү олон улсын тэмцээнд манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд зургаа эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд дөрөв нийт 10 бөх уригдсанаас эрэгтэй хоёр, эмэгтэй дөрөв бөх оролцохоор болжээ.
Үүнд эрэгтэй 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр, 65 кг- ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэггэй 58 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Цэвэгмид, 75 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нар барилдана. Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр оролцоно. Тэмцээнд 44 орны, жин тус бүрт 20 гаруй бөх өрсөлдөнө.