“Бодлын хулгайч” кино “Азийн дэлхийн шилдэг кино наадам”-аас “Үзэгчдийн таашаал хүртсэн кино шагнал" хүртжээ.
Холливуд болон Азийн киноны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, Азийн киноны уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд гаргаж таниулах зорилго бүхий тус наадам нь АНУ-ын Лос Анжелес хотноо анх удаа болж өнгөрсөн байна.
Дашрамд сонирхуулахад энэ үеэр жүжигчин Б.Амарсайхан Лос Анжелес дэх “Hollywood School house”-ыг үндэслэгч, Лос Анжелес хотын дарга Феррис Веб болон Оскарын продюсер Андре Морганы хамт “Азийн дэлхийн кино наадам”-ын ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон билээ.