Солонгосын Жежү хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн өнөөдөр эхлэх гэж байна. Энэхүү тэмцээнд 70 орны эрэгтэй 238, эмэгтэй 184, нийт 422 тамирчин ур чадвар, авхаалж самбаагаа сорих юм. Харин манай улсаас эрэгтэй 9, эмэгтэй 7 тамирчин барилдах гэж байна.
Өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болно. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн, Г.Болдбаатар нар барилдаж байгаа. Г.Хэрлэн эхний тойрогтоо Австрийн бөх Людвег Пайсчертай барилдахаар оноолт таарсан. Харин Г.Болдбаатар аваргын хувьд эхний тойрогтоо Японы Дай Аокитай оноолт таараад байна.
Тэгвэл 66 кг-д Д.Алтансүх барилдаж байгаа бөгөөд тэрбээр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Майлашев Наурузбектай барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д манайхаа бөх барилдаагүй бол 52-т М.Бундмаа хүч үзнэ. Тэрбээр эхний тойрогтоо Солонгосын бөх Пак Да Солтой барилдахаар оноолт таараад байна. Тэгвэл 57 кг-д Л.Энхрийлэн барилдаж байна. Манай бөх эхний тойрогтоо Израйлийн Миникава Камилатай барилдахаар болоод байгаа юм.