Нээлтээ хийгээд удаагүй байгаа "VTV" телевиз Монголдоо хамгийн том шагналын сантай “Мастер тогооч” хоолны шоуг зохион байгуулах гэж байна. Шоу нэвтрүүлэг тун удахгүй буюу энэ сарын 30-аас эхлэн Даваа-Баасан гаргуудад гарах юм. Нэвтрүүлгийг “Pallas” катеринг ХХК-ийн захирал Г.Мөнгөндолгио хөтлөн хүргэх аж.
Тус шоунд хоол хийж чаддаг хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд ялагч нь 20 сая төгрөгийг бэлнээр нь авах юм.
Шоунд оролцогчид үе шат бүрт өөр, өөр даалгаврууд биелүүлж ур чадвараа сорино. Оролцогч цаашид ур чадвар, авхаалж самбаа шаардсан сонирхолтой даалгавруудыг гүйцэтгэн өрсөлдөх болно.
Өрсөлдөгчдийн ур чадварыг “Silk Road” рестораны захирал Я.Энхээ, “MGC” ХХК-ийн захирал С.Батмөнх, “WEA” компанийн үүсгэн байгуулагч Ш.Наргилтуяа болон тогооч Н.Мөнхболд нар шүүх аж.
Тус нэвтрүүлгээр дотоодын хүнсний үйлдвэрүүдийг дэмжих бөгөөд тэднийг олон нийтэд сурталчлах зорилготой гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. Тодруулбал, дотоодын хүнсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах аж.
Дахин хэлэхэд, шоуны ялагч 20 сая төгрөг хожихоос гадна сар бүр 2 сая төгрөгний тогтмол цалинтай ажилтай болно. Мөн нэмээд ивээн тэтгэгчдийн олон төрлийн шагналыг авах аж.
Харин хоёрдугаар байрын эзэн гадаадын аль нэг оронд аялах эрхийн бичиг мөн ивээн тэтгэгчдийн шагналын эзэн болох юм.
24tsag.mn