ОХУ-ын төрийн тэргүүн Туркийн тал байлдааны зориулалтын онгоцыг нь агаарын хил зөрчсөн гэх шалтгаанаар сөнөөсөн явдлыг ар нуруунд хутга зоосон хэрэг хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм. Мөн энэ явдал цаашдаа хоёр орны харилцаанд маш том нөлөө үзүүлэх болно гэдгийг ч мэдэгдсэн байна. Оросын төрийн тэргүүн Владимир Путин "Бид дахин ийм балмад хэргийг тэвчиж чадахгүй" хэмээсэн байна. Оросын зүгээс өөрийн онгоцыг агаарын хилийн хувьд Сирийн хилийн дотор байсан хэмээн мэдээлсээр байгаа юм. НАТО-гийн гишүүн орон сүүлийн хагас зууны туршид Оросын онгоцыг сөнөөж байгаагүй бөгөөд энэ удаагийнх анхны тохиолдол нь болж байгаа юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Турк улсад хийх байсан айлчлалаа цуцалж байгаагаа мэдэгдсэн. Ямартай ч Туркийн санаачилгаар НАТО-гийн удирдах зөвлөл яаралтай хуралдаан хийхээр болсон байна.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/
Сэтгэгдэл (21)