Өнгөрсөн 9-р сард Ахмед Мохамед хэмээх 14 настай хүү өөрийн бүтээсэн гар хийцийн цагийг сургууль дээрээ авч очсоныхоо төлөө цагдаад баривчлагдсан юм. АНУ-д болсон энэ хэрэг багагүй дуулиан шуугиан тарьсан бөгөөд хүүгийг бүтээсэн цагийг тэсрэх бөмбөгтэй андуурсны улмаас сурагч хүүг багш нар нь цагдаад өгсөн байна. Тэгвэл энэ хэрэг гараад 2 сарын хугацаа өнгөрсний дараа Ахмед Мохамед хүүгийн гэр бүл сэтгэл санааны нөхөн төлбөр болгож, 15 сая америк долларыг нэхэмжлээд байна. Техас мужийн засаг захиргаанаас энэ мөнгийг нэхэмжилсэн бөгөөд энэ хэрэг нь нэг талаас бусдыг арьс өнгөөр ялгаварласан хэрэг нөгөө талаас хүүхдийн эрхэнд халдсан явдал байсныг Мохамед хүүгийн гэр бүлийнхэн хэлж байгаа юм.
Бүтээлч сэтгэлгээтэй хүү ердөө цаг зохион бүтээснийхээ төлөө ийм шийтгэл амссан нь байж болшгүй хэрэг гэдгийг ард иргэд ч хэлж байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/
Сэтгэгдэл (1)