Улсын филармони энэ сарын 27-нд “Моцартын бүтээлүүд” тоглолт хүргэх юм. Удирдаачаар Д.Нямдаш, хөтлөгч тайлбарлагчаар төгөлдөр хуурч, “Virtuoso” академийн тэргүүн, хөгжим судлаач М.Цогбадрах ажиллах аж. Түүнчлэн С.Мөнхзаяа, З.Отгон нар гоцлон хөгжимдөнө. Дашрамд дурдахад, Улсын филармони дөрөвдүгээр улирлын уран бүтээлүүдээ “Сонгодог хөгжим” төслийн дор дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг хүргэсээр байгаа. Өнгөрсөн бямба гаригт “Баян Монгол” жааз найрал хөгжмийн тоглолт болсон юм.