1939 онд дэлгэцнээ гарсан "Маргад эрдэнийн хотын шидтэн" үлгэрийн киног одоогийн багачууд ч шимтэн үздэг.Нью-Йорк хотын Bonhams дуудлага худалдаагаар уг кинон дээр Жуди Гарлендын өмсдөг даашинз 1,56 сая ам долларын үнэ хүрчээ.Даашинзыг сайндаа л 800 мянган ам.долларын үнэ хрнэ гэж тооцоолж байсан тухайгаа дуудлага худалдааг зохион байгуулагчид хэлж байна.Мөн 1971 онд дэлгэцнээ гарсан "Вилли Вонка ба шоколадны үйлдвэр" киноны шоколадны үйлдвэрт нэвтрэх алтан тасалбар өчигдрийн дуудлага худалдаагаар 35 мянган долларын үнэ хүрчээ.
Санжаа Лхагвасүрэн/UBS/