Дуучин Дэлгэрмөрөнгийн хорвоогоос хальсан эхнэр нь ийн бичиж үлдээжээ. Эх хүн гэдэг тэр дундаа үрээ тээж буй эх хүнд үгээр хэлшгүй нандин зүйл бол хэвлийд нь бойжиж буй үр нь байдаг.
Гэвч аймшигт өвчний улмаас түүнийгээ аргагүйн эрхэнд “гаргасан” түүний сэтгэл юутай шаналалтай вэ. Тэрбээр захиандаа “Ээж нь эдгэрээд аавд нь эгчид нь чамайгаа заавал дахин учруулах болно” гэжээ. Энэ талаар Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа “Эх хүн гэдэг ийм агуу, тэр минь үрээ дүлэн дүлэн гадагшлуулж байхад урд өдрийн оёдлууд задарж,арайчуу гаргаад иртэл ИХЭС байхгүй, тэр ихэсийг хусаж авхаас өөр арга үгүй. Нялх үрийн ихэс хэвлийдээ наалдсан байдаг байж. Энэ бүхнийг үйлдэж байсан эмч сувилагч нар өөрийн мэдэлгүй ийм зориг тэвчээр,агуу хайрын өмнө сөхөрцгөөж байлаа. Бидэн хоёр цаг мөч бүхэнд амин хайраараа хамтдаа зовлонгийн эсрэг тэмцсээр л байлаа. Гэвч энэ бүхэн дөнгөж эхлэл байсныг одоо бодход гол минь урагдаж байна. Бидэн хоёр хэвлиййдээ байгаа үрээ Үүлэн-Гэгээ хэмээн нэрлэх байсан юм” гэжээ.
Тэрбээр “Үүлэн-Гэгээ авралт охин үр минь чиний минь зүрхний цохилт ээжийнх нь зүрхэнд,чихэнд үргэлж сонсогдох юм.Хамгийн сүүлчийн цохилт зүрхэнд минь үүрд хоногшин үлдсэн шүү үр минь, 5 сар ээжийнхээ гэдсэнд байсанд баярлалаа, ээжийнхээ амийг аврах гэж ирсэнд баярлалаа агуу дээд оюун ухаан минь, би чамайгаа үүлсийн дээр байгаагаар төсөөлөн хайрлаж байгаа,хөөрхөн шидэт гүнж минь дээ чамайгаа гэдэснээс гархад харж зүрхлээгүйд уучлаарай,чи минь биеэрээ байхгүйгээс ээж нь шаналахыг хүсээгүй юм, ээж нь эдгэрээд аавд нь эгчид нь чамайгаа заавал дахин учруулах болно.Ингээд ганц удаа ч болов чамайгаа байсан гэдгийг бодит түүх болгон ээж нь бичиж үлдээлээ. Миний зүрх сэтгэлд чи минь үүрд амьд”...хэмээн бичиж үлдээжээ.
Сэтгэгдэл (7)