Сүүлийн 80 жилийн хугацаанд тохиолдоогүй ган гачиг Бразилийн зүүн өмнөд хэсгийн мужуудад болж байна. Ган гачигт автаад байгаа хэсэгт тус улсын хамгийн том хот болох Сан-Пауло төвтэй Сан-Пауло муж болон мөн ирэх жилийн зуны Олимпийн наадам явагдах Рио төвтэй Рио Де Жанейро мужууд багтаж байгаа юм. Тус мужийн алслагдмал хэсгийн оршин суугчид гангаас үүдэн хэрэглээний усны хямралд орж эхлээд байна. Өмнө нь оршин суугчдад зориулан долоо хоногт 3 удаа ус хүргэдэг байсан бол одоо долоо хоногт нэг удаа хүргэхээс гадна зарим долоо хоногт ус ирэхгүй байгаа юм байна.
Тийм учраас оршин суугчид гүний худгаас ус аван, хэрэглэхээсээ өмнө ариутгалын бодис ашиглаж байгаа талаараа хэлсэн байна. Худгаас гадна усны машин ирж ус зардаг ч маш өндөр үнэтэй байдаг талаар ард иргэд гомдоллосон байна. Уур амьсгалын өөрчлөлт болон эдийн засаг судлаач Сержио Маргулис хэлэхдээ тус улсын Засгийн газрын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авч эхлэхгүй бол уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө аль хэдийн газар эвч эхлээд байна гэжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/