АНУ-ын Сан Диегогийн амьтны хүрээлэнд амьдардаг 42- настай Нола хэмээх хирс өчигдөр үхснээр энэ төрлийн амьтан манай гараг дээр ердөө 3-хан үлдээд байна.Хэдэн долоо хоногийн өмнөөс л бие нь муудах болсон Нолад хагалгаа хийсэн ч амьдралыг нь уртасгаж чадсангүй. Одоо амьд үлдээд байгаа 3 хирс Кени улсын нутаг дэвсгэрт буй.Эрдэмтэд тэрхүү хоёр эмэгчин хирсийг цор ганц үлдсэн эрэгчин хирстэй нийлүүлж, үр удмыг нь авч үлдэх боломжтой болно хэмээн найдаж байна. Ганцаар үлдсэн эрэгчин хирсийг хулгайн анчдын олз болохоос сэргийлж, хамар дээрх эврийг нь авчээ. “Эвэргүй хирс хулгайн анчдад хэрэггүй. Хирсийг алах ганц шалтгаан нь түүний эвэр л байдаг” хэмээн хамгаалагчид нь ярьжээ. Цагаан хирс 1960 онд 2000 гаруй тоо толгойтой байсан бол 1984 онд ердөө 15хан болж цөөрсөн юм байна.
UBS.MN