Ням гаригт Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч асан Ким Ён Сам нас барсан байна. Тэрээр 1997-1998 оны хооронд үргэлжилсэн, Ази тивийг хамарсан санхүүгийн хямралын үеэр олон улсын дэмжлэг, туслалцаа авах асуудлыг хүлээн зөвшөөрч, улс эх орноо хямралаас гаргаж байсан юм.
Ким Ён Сам 1993-1998 оны хооронд БНСУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд уг албан тушаалд сонгогдохоосоо өмнө тус улсын төрийг олон арван жил барьсан цэргийнхний эсрэг байр суурийг баримталж, Өмнөд Солонгос улсад ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахыг зорьж байсан ардчилсан хөдөлгөөний анхдагч улс төрчдийн нэг байсан юм. 87 насандаа таалал төгссөн Ким Ён Сам сүүлийн жилүүдэд цусны халдварт өвчний улмаас зовж шаналж байсан бөгөөд түүнийг зүрхний дутагдалд орж нас барсан гэсэн байна. Ким Ён Сам эхнэрийн хамт амьдарч байсан бөгөөд мөн тэрээр хоёр хүү, гурван охинтой билээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/