Өнгөрөгч долоо хоногийн эцсээр Либери улсад эбола вирусын 3 шинэ тохиолдол илрэн батлагдаад байгаа талаар тус улсын эрүүл мэндийн яамны албаныхан мэдээлсэн байна. Ийнхүү энэ оны 9 дугээр сарын эхээр эбола өвчний вирусээс бүрмөсөн ангижирсан гэж мэдэгдэж байсан баруун Aфрикийн тус улсад дахин шинэ тохиолдлууд илэрсэн байна.
Либери улсын хувьд анх энэ оны 5 дугаар сарын 9-ний өдөр Эбола өвчний вирусээс бүрэн ангижирсан гэж мэдэгдэж байсан бол сарын дараа дахин шинэ тохиолдлууд илэрсэн юм. Дараа нь энэ оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын зүгээс тус улсыг Эбола өвчний вирусээс бүрэн ангижирсан гэж дахин мэдэгдэж байсан бол өнгөрсөн долоо хоногт уг өвчний 3 шинэ тохиолдол дахин бүртгэгдээд байна. Эдгээрийн эхний тохиолдол өнгөрөгч баасан гаригийн өглөө Монрови хотын зүүн хэсгийн дүүрэгт амьдардаг 10 настай хүүд илэрсэн бол баасан гаригийн орой хүүгийн эцэг болон ахад нь өвчний вирус илэрсэн нь тогтоогдсон талаар тус улсын албаныхан мэдээлсэн байна. Либери улсын Эрүүл мэндийн яамны олон нийттэй харилцах хэлтсийн даргын хэлснээр эбола вирусын халдвар авсан нь тогтоогдсон 3 хүнийг халдвар авсан байж магадгүй өөр 3 хүний хамтаар Монрови хотын захад байрлах Эбола өвчний вирус бүхий өвчтнүүдийг эмчлэх тусгай төвд хүргэсэн гэжээ. Одоогийн байдлаар шинэ өвчтнүүд тус вирусын халдварыг ямар замаар, хэрхэн яаж авсан талаар тайлбарлаж чадахгүй байгаа юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/