Мьянмарын хойд нутагт байрлах хаш чулууны уурхайд уг хэрэг явдал болжээ.Одоогоор хэдэн зуун хүн ор сураггүй байгаа тул томоохон хэмжээний авран хайх ажиллагаа явагдаж байна.Энэ бүс нутгаас олборлосон хаш чулуу дэлхийд чанараараа тэргүүлдэг тул уурхайн хаягдал орхигдсон амуудад ажиллаж хууль бусаар хаш олборлон амьдрал ахуйдаа нэмэрлэх гэсэн хэдэн зуун хүн энд амьдардаг байжээ.Бямба гарагт амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь эдгээр хувиараа чулуу олборлогчид байгаа юм.
Санжаа Лхагвасүрэн/UBS/