Иракийн хэт даврагч “Халифын вант” улс бүлэглэл өчигдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан АНУ-ын Цагаан ордныг дэлбэлнэ хэмээн сүрдүүлжээ.
Тэд 59 секунын видео бичлэг хийжг цацсан байна. Хэт даврагчид энэхүү бичлэгтээ “Энэ бол дөнгөж эхлэл. Тун удахгүй Америк цусанд будагдах болно.
Харамсалтайгаар амиа алдаж буй дайчдынхаа төлөө бид Цагаан ордныг дэлбэлэх болно. Францад болсон үйл явдал тун удахгүй Америкт тохиох болно” хэмээсэн байна. Тиймээс энэхүү бичлэгийн Америкийн терроризмын эсрэг байгууллагынхан шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (3)