Синайн хойгт сүйрсэн ОХУ-ын зорчигч тээврийн онгоцыг санаатай дэлбэлсэн нь тодорхой болсон.ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны эцсийн дүгнэлтээр, гадаад улсад гар аргаар хийсэн нэг кг тротилтой тэнцэх хүчтэй тэсрэх төхөөрөмж онгоцон дотор дэлбэрсэн нь гэж үзэж байгаа.Тэгвэл энэ халдлагыг хийснээ хүлээн зөвшөөрсөн Исламын улс бүлэглэл онгоц дэлбэлсэн төхөөрөмжөө өөрийн сувгаар танилцуулсан байна.Schweppes Gold хийжүүлсэн усны сав,тэслэгч,өдөөгч гэсэн ийм энгийн бүтэцтэй зүйлсээр иргэний агаарын онгоцыг сөнөөж 224 хүний аминд хүрчээ.
Санжаа Лхагвасүрэн/UBS/
Сэтгэгдэл (1)