Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад сүүлийн 30 жилд тохиолдоогүй ган гачиг явагдаж байна. Засгийн газраас Квазулу-Натал, Норт Уэст, Фрийстэйт, Лимпопо болон Мпумаланга гэсэн таван мужийг ган гачигт хамгийн ихээр автагдсан муж хэмээн албан ёсоор нэрлэсэн байна. Хэт өндөр агаарын хэм болон хур тунадас орохгүй байгаа нь тус улсын эрдэнэ шиш тариалагч фермерүүд ургацаа хурааж авч чадахгүй байдалд хүргэж байгаа юм. Цагаан эрдэнэ шиш нь тус улсын хүнсний хэрэгцээний голлох ногоо учир энэ нь асуудал үүсгэхэд хүргэж байна. Ган гачгаас үүдэн өвс ногоо хатаж, малын тэжээл хомсдсоны улмаас тус улсын мал аж ахуй эрхлэгчдийн хувьд мөн хүндхэн нөхцөл байдалтай тулгараад байгаа юм. Зарим алслагдмал бүсийн нэгдэлжсэн фермерүүд малын нөөц тэжээлээ хангаж, хангалттай хэмжээнд бэлдээгүйн улмаас мал, амьтад үхэж, үрэгдсээр байгаа юм байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/