Парисын хойд хэсгийн Сент Денис дүүрэгт цагдаа,хүчнийхэн тусгай ажиллагаа явуулж, алан хядагчдыг бүслээд байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ.Тэд 3 сэжигтэн этгээдийг устгасан тухай Парис хотын прокурор Францис Молинс мэдэгдлээ.2 этгээдийг нь мэргэн буучид устгасан бол тэсрэх бөмбөг бүхий хантааз өмссөн эмэгтэй өөрийгөө дэлбэлжээ.Энэ тусгай ажиллагааны гол байг Баасан гарагийн цуст халдлагыг толгойлсон Абдулхамед Абаоудыг гэж тодорхойлж байсан ч алагдсан этгээдүүдийн дунд гол сэжигтэн байгаагүй байна.Энэ үеэр 5 сэжигтэнг мөн баривчилжээ.
Санжаа Лхагвасүрэн /UBS/