Францын цагдаагийн байгууллагаас Парис хотноо халдлага үйлдсэн, амиа хорлогч этгээдийн гэрэл зургийг нийтэлж, түүнийг өмнө нь үзэж харсан болон зүс таних хэн ч байсан тус байгууллагатай холбогдож, энэхүү хүний талаарх мэдээллийг өгөхийг хүссэн байна.Өнгөрөгч долоо хоногт Парис хотноо байрлах Францын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд бөмбөг тэслэсэн амиа золиослогч уг этгээдтэй холбоотой бүхий л мэдээллийг хүлээн авна хэмээн Францын цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байна. Тус албаны зүгээс энэхүү этгээдийн зураг болон мэдээлэл авах хүсэлтийг өөрсдийн твиттер хуудсанд өчигдөр байршуулсан байна. 11 дүгээр сарын 13-ны халдлагын үеэр нийт 7 хүн халдлага үйлдсэнээс 5-нх нь хэн болохыг одоогийн байдлаар олж тогтоогоод байгаа юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/
Сэтгэгдэл (1)