Патрик Хардисон 2001 онд галаас хүний амь аварч байхдаа хүчтэй түлэгдэж нүүр нь танигдахын аргагүй болжээ.Өнгөрсөн хугацаанд тэр 78 удаагийн мэс засалд орсон ч төдий л засрал аваагүй юм.Харин саяхан түүнд шинээр арьс суулгах нөхөн төлжүүлэх хагалгаа хийгдэж тун амжилттай болсон байна.41 настай гал сөнөөгч эр "Одоо би хүүхдээ тэвэрч чадахаар боллоо.Тэд минь надаас айхааргүй болсонд тун их баяртай байна" гэж ярьжээ.26 цаг үргэлжилсэн энэ удаагийн мэс заслыг дэлхийд хамгийн үнэтэй хагалгаа гэж нэрлэж байна.Мөн анагаах ухааны түүхэнд анх удаа хүний арьснаас том хэмжээгээр авч шилжүүлэн суулгасан тохиолдол болжээ.
Санжаа Лхагвасүрэн/UBS/