Саяхан 50 нас хүрсэн жүжигчин NBC телевизийн шууд ярилцлагад оролцох үеэрээ өөрийнхөө биеийн байдлын талаар илэн далангүй ярив."Надад энэ гурван үсгийг хэлэхэд хүнд байгаа ч энэ бол ДОХ.Сүүлийн үед толгой байнга өвдөх болсноор би эмнэлэгт хандаж шинжилгээ хийлгэсэн.Тархитай холбоотой ямар нэгэн асуудал үүссэн байх гэж таамаглаж байсан ч эмч нар надад ийм үр дүн танилцуулсан" хэмээжээ.Тэрээр цааш нь энэ бүх үнэнийг дэлгэснээр өөрийг нь болон ойр дотныхныг нь үзэн ядаж гадуурхахгүй байхыг олон нийтээс хүсчээ.
"Уолл Стрийт","Хамгийн аймшигтай кино","Мөнгө бүхнийг шийддэг" зэрэг олон кинонд тоглосон Чарли Шин сүүлийн жилүүдэд Two And A Half Men цувралаар эргэж ирээд байсан билээ.Чари Шин 3 удаа гэрлэж байсан,5 хүүхэдтэй юм.
UBS.MN