Исламын Улс бүлэглэлийн дайчид өнгөрөгч долоо хоногт Парис хотод болсон террорист халдлагыг магтан сайшааж, ижил төрлийн дайралтыг АНУ-д хийх талаар уриалсан видео бичлэг интернетэд цацагдаад байна.Энэхүү бичлэг дээр Исламын Улс бүлэглэлийн дайчид удахгүй АНУ-ын нийслэл Вашингтон хотод халдлага хийнэ гэж хэлсэн байна.Исламын Улс бүлэглэлийн гишүүн "Бидний эсрэг нэгдсэн кампанит ажилд оролцож байгаа улс орнуудад Бурхны нэрийг барин хандаж хэлэхэд, та нарын өдөр ирж байна, яг Франц шиг, бурхны гэсгээлийн дагуу бид Францын төв Парист цохилт үзүүлсэн, дараа нь бид Америкийн төв Вашингтонд цохилт үзүүлэхээ амлаж байна. Мөн бид өмнө амласан ёсоороо Ромыг эзлэн түрэмгийлэх болно." "Франц улсад байгаа ахан дүүс нартаа сэтгэлийн тэнхээтэй бай гэж хэлж байна. Өөрийн аюулгүй байдлыг бодож, болгоомжтой байхыг сануулж байна. Сэтгэлийн тэнхээтэй бай. Тэдний онгоцууд манай Месопотамын улсаас гартал тэмц." Бичлэгийн төгсгөлд мөн дараах утга бүхий үгсийг багтаасан байна. "Франц болон бусад улс орнуудад хандаж хэлэхэд Исламын Улс бүлэглэлийн дайралт хийх улс орнуудын жагсаалтын тэргүүн эгнээнд байсаар байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Бидний эсрэг нэгдсэн кампанит ажилд оролцож, Исламын эсрэг дайн өдөөн, Халифатын оронд муслим шашинтнуудад агаараас цохилт үзүүлэн, халдсаар байгаа үед үхлийн үнэр эдгээр улс орнуудыг орхихгүй. Бидний энэхүү байлдан дагуулал цаашид үргэлжлэх болно, энэ бол зөвхөн анхааруулга."
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (8)