Их Британид төвтэй Легатум хүрээлэнгээс дэлхийн 142 орныг 80 гаруй үзүүлэлтээр нь жагсааж амьдрахад хамгийн тохиромжтой улс орнуудын жагсаалтыг гаргасан байна. Энэ жилийн жагсаалтанд Скандиновын орнууд дахин дээгүүр байр эзэлжээ.
Жагсаалтыг гаргахдаа хөгжин цэцэглэлтийн индексийг нь тодорхойлж, эдийн засаг, хувийн бизнес эрхлэлтийн байдал, боломж, засаглал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх чөлөө, нийгмийн байгууламж зэргийг харгалзан үзсэн байна.
Норвеги улс 7 дахь жилдээ Дэлхийн хамгийн хөгжин цэцэглэлттэй, амьдрахад тохиромжтой улсаар нэрлэгдлээ. Сонгох сонгогдох эрх чөлөө, бие биедээ итгэлцэх, иргэний эрх чөлөө, амьжиргааны түвшин зэргээрээ тэргүүлсэн байна. Харин Дани, Швед улсууд жагсаалтын 3, 5 дугаарт оржээ.
Азийн орнуудаас Сингапур улс хөгжин цэцэглэлтийн индексээрээ жагсаалтын 17 дугаарт орсон байна. Харин БНХАУ дэлхийд хүчирхэг эдийн засагтай улс орнуудаас 3 дугаарт бичигддэг ч амьдрахад тохиромжтой улс орнуудын жагсаалтанд 52-т бичигдсэн байна. Аюулгүй улс орнуудын жагсаалтанд зууд, иргэний эрх чөлөөг дээдэлдэг улс орнуудын жагсаалтанд 120-д оржээ.
Харин хүрээлэнгийн явуулсан судалгаагаар дэлхий улам бүр аюултай болсныг баталсан байна. Нэн ялангуяа Африк, Ойрхи Дорнодод аюулгүй байдлын индекс буурчээ.
Хөгжил цэцэглэлтээрээ дэлхийд тэргүүлж буй 10 улс
1. Норвеги
2. Швейцарь
3. Дани
4. Шинэ Зеланд
4. Швед
6. Канад
7. Австрали
8. Нидерланд
9. Финлянд
10. Ирланд
Хөгжил дэвшлээрээ жагсаалтын сүүл мушгисан улс орнууд
142. Төв Африкийн бүгд найрамдах улс
141. Афганистан
140. Гайти
139. Чад
138. Бурунди
137. Ардчилсан Конго улс
136. Сири
135. Йемен
134. Судан
133. Ангол
|
Жагсаалтын төрөл |
Жагсаалтанд тэргүүлсэн улс орнууд |
Жагсаалтыг сүүл мушгисан улс орнууд |
|
1 |
Эдийн засгийн үзүүлэлт |
Сингапур |
Либери |
|
2 |
Хувиараа бизнес эрхлэгчдэд боломжтой |
Швед |
Төв Африкийн Бүгд найрамдах улс |
|
3 |
Засаглалын тогтолцоо |
Швейцарь |
Афганистан |
|
4 |
Боловсролын тогтолцоо |
Австрали |
Төв Африкийн Бүгд найрамдах улс |
|
5 |
Эрүүл мэндийн тогтолцоо |
АНУ |
Төв Африкийн Бүгд найрамдах улс |
|
6 |
Аюулгүй байдал |
Хонконг |
Ардчилсан Конго улс |
|
7 |
Хувь хүний эрх чөлөө |
Канад |
Йемен |
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)