Өнгөрсөн долоо хоногт "Apple"-ийн Мелбурн хот дахь салбар дэлгүүрт эндүүрэл, үл ойлголцол үүсч үүнээс үүдэн "Apple" компанийн удирдлагууд уучлал хүсэхэд хүрээд байна. "Apple"-ын дэлгүүрт үйлчлүүлэхээр ирсэн дунд сургуулийн зургаан сурагчийг гэмт хэрэг үйлдэх гэж байна хэмээн сэрдэж дэлгүүртээ нэвтрүүлэхээс татгалзсан ажилчид, хүүхдүүдийг нилээд ширүүнээр загнаж зандарсан байна. Өнгөт арьст хүүхдүүдийг ийнхүү сэрдэж загнасан нь тус дэлгүүрийн ажилчдыг ёс зүйгүй, үйлчлүүлэгчдээ үл хүндэтгэдэг гэсэн ойлголтыг төрүүлсэн юм. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, үйлчлүүлэгчидтэйгээ, тэр дундаа хүүхдүүдтэй ёс зүйгүй харьцсаныхаа төлөө "Apple"-ийн салбар дэлгүүрийн ажилчид сурагчдаас уучлал хүссэн байна.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/