Эбола вирусын тархалтаараа Гвиней улс Баруун Африкийн орнуудаас 3 дугаарт орж байна. Тус улсын баруун нутгийн Танах тосгонд эбола вирусын тархалтыг намжаах зорилгоор тавьсан хөл хориог цуцалжээ.Хөл хориог цуцалснаар Гвиней улс эбола вирусээс бүрэн ангижирсан улс болно гэдэгт тосгоны оршин суугчид найдаж байна. Тус тосгон нийслэл Конакри хотоос 155 км-т байрладаг, саяхныг хүртэл эбола вирусын тархалт илэрсэн газар юм.
Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр эбола вирус тээгч эхээсээ халдвар авсан байж болзошгүй 3 сартай нялх хүүхэд эмнэлгээс гарчээ. Харин бяцхан хүүхдийн ээж вирусны улмаас амьсгал хураасан байна.
Тосгонд хөлбөмбөгийн тэмцээн болсон бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд Мохамед Сайд Фофана ирсэн байна. Ерөнхий сайд тун удахгүй Гвиней улс Эбола вирусыг бүрэн устгаж чадна хэмээн мэдэгджээ. Гвиней улсад 2013 оноос хойш вирус тархаж, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээгээр 3,810 хүн халдварласны 2,500 нь амьсгал хураасан байна.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/