Францын нийслэл Парис хотноо болсон террорист халдлагыг зохион байгуулсан этгээдийг баривчилсан гэдгийг Сербийн “Блик” сонин нийтэд танилцуулсан тухай “www.dpa-international.com” мэдээллээ.
Парисын халдлагыг зохион байгуулагчийг Сирийн иргэн Ахмед Алмохаммед гэгч 25 настай залуу үйлдсэн байж болзошгүй байгаа аж.
Энэ талаар мэдээлсэн сонины эхний нүүрэнд гэмт хэрэгтний паспортын хэсгийг нийтэлж “Энэ бол Парисын халдлагын зохион байгуулагч” гэж бичжээ. Тус сонины нийтлэлээс иш татан Францын тусгайгийнхан шалгаж эхэлсэн талаар Парисын Цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Гэмт этгээд өнгөрсөн есдүгээр сард Сири улсаас цагаачлан Серби улсад иржээ. Тэрбээр Сербийн Миратовац мужид хэсэг хугацаанд байршиж, өнгөрсөн сарын 17-нд Парис хотноо ирсэн болохыг тогтоосон аж. Хилийнхэн түүнээс зэвсэг болон хориотой бараа олоогүй учир, хил нэвтрэх зөвшөөрөл олгожээ. Түүний хамсаатныг Франц иргэн байсан байх магадлалтай хэмээн тагнуулын байгууллагаас мэдээлэв.
Парисын халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн хэмээн мэдэгджээ. Гэхдээ Францын удирдлагууд дээрх мэдээллийг батлаагүй байгаа юм.
Сэтгэгдэл (1)