Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн тоглолт энэ сарын 28-ны өдөр эхлэхээр болжээ.
Супер лиг энэ сарын 21-ны бямба гаригт эхлэхээр тов гараад байсан ч ийнхүү дахин 7 хоногоор хойшилсон байна.
Супер лигийг легионер тоглогчдын сонголт, Монгол тоглогчидтай байгуулах гэрээнүүд цэгцэрч дуусаагүй, бэлтгэл бүрэн хангагдаагүй байгаа тул түр хугацаагаар хойшлуулах хүсэлтийг багийн улирдлагууд тавьсны дагуу ийнхүү хугацааг хойшлуулжээ.