Цаг уур судлаачид халуун агаарын урсгал гэнэт Альпийн нурууг чиглэх болсон талаар мэдээллээ. Үүнээс үүдэн Альпийн нуруу орчимд цаг агаар дулаарч, цас мөсөн бүрхүүл хайлж, нимгэрэхэд хүрээд байна. Маттерхорн уулын бэлд тогтсон цасан давхарга хайлж багасаад байгаа бол далайн түвшнээс дээш 2545 метрт орших План Мейсон бараг цасгүй болсон байна. Жилийн энэ үед Альпийн нуруу орчимд цаг агаар дулаарсан нь олон хүнийг гайхшруулсан бөгөөд салбар уулсын зарим хэсэгт өдөртөө цельсийн нэмэх 25 градус хүрч халж байгаа юм.
Энэ нь зуны сарууд буюу 7-оос 8-р сард байдаг үзүүлэлт бөгөөд 11-р сард 25 хэм хүрч дулаарсан нь өмнөх жилүүдийн дунджаас 10 гаруй хэмээр илүү үзүүлэлтэнд тооцогдож байна.
Гэнэтхэн Альпийн нуруу орчимд ийнхүү дулаарсан нь аялал жуулчлалын бизнесд сөргөөр нөлөөлж байна. Цана, чаргаар гулгах хүсэлтэй иргэд Европ тив дэх хамгийн том уулсын систем болох Альпийн нурууны өнцөг булан бүрийг зорьдог ч өдгөө гулгах цас үлдсэнгүй бүхэлдээ хайлж урсаад байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/
Сэтгэгдэл (1)