Швейцарийн Женев дэх Сотебайс дуудлага худалдаагаар "Цэнхэр сар" очир алмазыг зарсан байна. "Цэнхэр сар" урьд өмнө дуудлага худалдаагаар зарагдаж байсан үнэт чулуунуудаас хамгийн их үнэд хүрсэн төдийгүй нэн ховор эрднийн чулуунд тооцогдож байна.
Бөгжилсөн цэнхэр алмаз 48,5 сая ам.долларын үнэ хүрсэн байна. Энэ нь 5 жилийн өмнө дуудлага худалдаагаар зарагдаж байсан Сувгийн ягаан очир алмазны амжилтыг эвдсэн юм. Сувгийн ягаан очир алмаз 46,2 сая ам.долларын үнэд хүрч дуудлага худалдааны дээд амжилтыг тогтоогоод байжээ.
12,03 каратын цэнхэр очир алмазыг худалдсаны дараа худалдан авагчид алга ташин баяр хүргэсэн байна. Энэ алмазыг 35-55 сая долларын үнэд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байжээ. Очир алмазыг Хонконгийн цуглуулагч худалдаж авсан байна. Худалдаж авсан даруй даа Цэнхэр сар гэсэн нэрийг нь Жозефиний цэнхэр сар гэж нэрлэжээ.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/