Монголчуудын нүүдэлчин ахуйн хамгийн том өв болох гэрийн шинэ хувилбарууд гадаадынхны сонирхлыг татаад зогсохгүй тэдний халаасыг зузаатгаж байна. “Pacific Yurts” буюу “Нам гүм нэртэй” брэнд монгол гэрийн нэрийг дэлхийд танилцуулж байгаа юм. 1978 онд буюу 34 жилийн өмнө АНУ-д байгуулгадсан “Pacific Yurts Inc” компани монгол гэрийн загвар дизайныг өөрчлөн сайжруулсан урлагийн бүтээл болгож чаджээ. Тэд дугуй монгол гэрийг хувийн, бизнесийн, албан байгууллагын гэж төрөлжүүлэн өвөрмөц загварын шийдэлтэй болгон өөрчилсөн байна. “Монгол нүүдэлчдээс уламжилсан” гэх эдгээр гэрүүд янз бүрийн үнэтэй. Хамгийн жижиг нь 4670 доллар бол хамгийн том хэмжээтэй нь 10,190 доллараар зарагддаг аж. Америкчууд монгол гэрийг тун амжилттай брэнд бүтээгдэхүүн болгож чадсан бөгөөд патентийн эрхээ авч, олон улсын шилдэг бүтээлүүдийн шагнал олныг хүртсэн байна. Ямартаа ч монгол гэрийг орчин үеийн загварын шийдлээр тун өвөрмөц бас тохь тухтай болгожээ.
Сэтгэгдэл (6)