Олон нийтийн цахим сүлжээ, интернэт ертөнцөөр ойрын үед олныг шуугиулж байгаа бичлэг бол уулын спортын цаначин асар өндрөөс өнхрөн унаж буй бичлэг юм. Цаначин цаст уулын уруу эгц доошоо өнхөрсөн ч бага зэрэг шалбарснаас өөр бэртэл авалгүй эсэн мэнд үлдсэн байна.
Канадын цаначин Иан МакИнтош мэргэжлийн спортын тамирчин юм. Аляскийн Неаколад цанын тухай шинэ киноны бичлэгэнд орж байжээ. Уулын оройгоос удаанаар гулгаж байсан боловч нэг их удалгүй уулын овгорт цохигдож 488 метрийн өндрөөс хөл толгойгүй өнхөрч эхэлсэн байна.
Бичлэгийн үеэр зүүсэн микрофонд нь өнхөрч дуусах хүртэл, гэнэтийн цочролд орч балмагдсан хашгираан, дуу авиа нь бичигджээ. Энэ бичлэг саяхнаас олон нийтэд хүрсэн юм. МакИнтош ярихдаа түүний аяны үүргэвчинд байсан дэр амь насыг нь аварсан гэжээ.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/
Сэтгэгдэл (1)