Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан 128 хүчит бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө болсон.
Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв. Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр нар шалгарсан юм.
Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оноос эхлэн "Монгол бахархлын өдөр"-ийг тэмдэглэж байгаа билээ.