Монголын супер тулаанч Чингисийн цавчилт хочит Ж.Нарантунгалаг энэ сарын 21-нд Бээжин хотноо "One Fighting Championship"-ийн аваргын бүсээ хамгаалах тулаан хийхээр болжээ.
Тэрбээр ОХУ-ын тамирчин Марат Гафуровын эсрэг тулалдана.
Өнгөрсөн онд Ж.Нарантунгалаг "One Fighting Championship"-ийн хагас хөнгөн жингийн аваргын тулаанд ялалт байгуулж байсан билээ.