Хүүхэд бүр гэрэл гэгээтэй сайхан амьдрах хэрэгтэй гэдгийг үзэгчдэдээ хүргэхийг зорьсон "Төмөр нар" Монголын уран сайхны кино маргааш буюу баасан гаригт нээлтээ хийх гэж байна. Кинонд хүүхдийн хорих газрын эрээн бараантай амьдралыг харуулсан бөгөөд түүнээс ухаарах ухаарал, амьдралын утга учир, эрх чөлөөний үнэ цэнийг илэрхийлэхийг зорьсон байна. Энэхүү киноны ерөнхий найруулагчаар Л.Ган-Эрдэнэ, зохиолч продюссерээр Ж.Буянтөгс нар ажиллажээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)