Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-ний өдрийг манай урд хөршид ганц биечүүдийн өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна. Ганц биечүүдийн өдөрт арилжаа наймаа хийх тун тохиромжтой өдөр юм. Хятадын Алибаба цахим худалдааны сүлжээ өнөөдөр дээд амжилтаа эвдэж байна. Дэлхийн хамгийн том онлайн дэлгүүр 11 сарын 11-ний өдөр гарангуут эхний 8 минутанд тэрбумын ашиг олжээ.
Энэ нь өнгөрсөн жилийнхээс хамаагүй их үзүүлэлт юм. Өнгөрсөн жил ганц биечүүдийн өдөр Алибаба 9,3 тэрбум долларын ашиг олж байсан бол энэ жил энэ ашгийг ердөө хагас хоногийн дотор л олоод байна. Алибаба ганц биечүүдийн өдрийн худалдаагаа эхэлснээс хойш эхний нэг цагт 3,9 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн жилийнхээс 2 дахин их байгаа юм.
Худалдан авагчдын зүгээс бараа бүтээгдэхүүн маш хурдан зарагдаж байгааг ярьсан байна. Алибаба энэ жил дэлхийн 25 орны 30,000 брэнд, 40,000 борлуулагчийн бараа бүтээгдэхүүнийг цахимаар борлуулж байгаа юм. 130 сая хэрэглэгч онлайн захаар нь аялжээ. Өнөөдөр худалдаа нээгдсэний дараа эхний 60 минутанд 27 сая худалдан авагч гар утсаараа захиалга өгсөн байна.
Алибаба нь Хятадын цахим худалдааны 80 хувийг дангаараа эзэмшдэг. 1,7 сая хүргэлтийн ажилтан 400,000 тээврийн хэрэгсэл, 200 нисэх онгоцоор бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авагчдад хүргэж байна.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/
Сэтгэгдэл (4)