Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс жил бүр Монголын сэтгүүл зүйн салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ. Тэгвэл энэ оны шагналын журмыг баталжээ.
2015 оны сэтгүүл зүйн шилдгүүдийг тодруулах журам.
ЗОРИЛГО:
2015 онд амжилт бүтээлээрээ шалгарсан шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслэл сэтгүүлчийг тодруулж алдаршуулах, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын, идэвх санаачлагыг өрнүүлэх, мэргэжлийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор МСНЭ-ээс “Монголын сэтгүүлзүйн салбарын 2015 оны шилдэг”-үүдийг шалгаруулах мэргэжлийн уралдааныг зарлаж байна.
ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ:
“Монголын сэтгүүлзүйн салбарын 2015 оны шилдэг”-үүдийг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн хоёр багцаар дараах номинациар шалгаруулна.
Үүнд:
ОНЫ ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:
ГРАН ПРИ: Монгол Улсын 2015 оны “Шилдгийн шилдэг сэтгүүлч”-ээр нэг сэтгүүлчийг шалгаруулна.
Оны шилдэг сэтгүүлч:
2015 оны сонины шилдэг сэтгүүлч - 1
2015 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч - 1
2015 оны радиогийн шилдэг сэтгүүлч - 1
2015 оны телевизийн шилдэг сэтгүүлч - 1
2015 оны мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч -1
2015 оны орон нутгийн сонины шилдэг сэтгүүлч - 1
2015 оны орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч – 1
2015 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч - 1
ОНЫ ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:
ГРАН ПРИ: 2015 оны “Шилдгийн шилдэг Хэвлэл мэдээллийн байгууллага”-ыг шалгаруулна.
Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага:
2015 оны шилдэг сонин - 1
2015 оны шилдэг сэтгүүл - 1
2015 оны шилдэг радио, ФМ -1
2015 оны шилдэг телевиз - 1
2015 оны шилдэг мэдээллийн сайт - 1
2015 оны орон нутгийн шилдэг телевиз - 1
2015 оны орон нутгийн шилдэг сонин - 1
НЭР ДЭВШҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
2015 оны шилдэгт нэр дэвшиж буй сэтгүүлчийн бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.
Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хуралдааны тэмдэглэлийг ирүүлнэ.
Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшинг голлон харгалзана.
Нэг бүтээлийг нэг л номинацид нэр дэвшүүлнэ.
Нэр дэвшсэн бүтээлийг тусгай комисс шалгаруулна.
НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
ЧД-ийн 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө “ОК” төвийн 5 давхарт 501 тоотод
/Саарал 5 давхар “ОК” хаягтай/
Утас: 11-330948, 9999-1706, 9984-1725, 9911-1851
И-Мэйл: mseonline@yahoo.com
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:
2015 оны 11-р сарын 9-наас 12-р сарын 04-ны хооронд хүлээн авна.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээний товыг жич зарлана.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ