Австралийн зүүн эргийн далайд аварга загас хүн рүү дайосан байна. Аварга загасны дайралтанд өртсөн серфингийн тамирчин азаар эсэн мэнд үлджээ.Серфингийн спортын залуу тамирчин 20 настай Сэм Морган аварга загасны дайралтанд өртсөн байна. Мягмар гаригийн орой нар жаргах үед аварга загас түүн рүү дайрч зүүн гуяыг нь шархдуулжээ.
Сидней хотоос 740 км-т байдаг далайн эргийн амрагчид залуу тамирчинд тусалсан байна. Нисдэг тэргээр тусламжийн багийнхан ирж далайн эргээс зуу гаруй км зайтай эмнэлэгт хүргэжээ.
Хохирогч ухаангүй байгаа ч амь насанд халгүй өнгөрснийг цагдаа нар мэдэгдлээ. Энэ жилийн хувьд Австралийн Шинэ Өмнөд Уэльсэд 14 дэх удаагаа аварга загас хүн рүү дайрсан тохиолдол болж байна. Энэ нь өнгөрсөн оныхоос илүү байгаа юм.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/