Кристийс дуудлага худалдаагаар 16,08 каратын ягаан өнгийн очир алмазыг худалдсан байна. Дуудлага худалдаагаар үнэт эрдэнэ 28,7 сая Швейцарь франк буюу 28,5 сая ам.долларын үнэ хүрчээ.Засч янзлан бөгжинд суулгаж, жижиг цагаан алмазаар тойруулан чимэглэсэн ягаан алмаз дуудлага худалдаагаар зарагдсан юм. Дуудлага худалдаагаар өмнө нь зарагдаж байсан ийм төрлийн алмазнуудаас хамгийн том нь юм байна.
Ягаан алмазны үнэ 28 сая долларт хүрсэн ч үүнээс 3 сая нь татвар юм байна. Ягаан нэртэй алмазыг худалдан авагч одоогоор нууц хэвээр үлджээ.
Дуудлага худалдааны ажилтнууд очир алмазыг 35 сая ам доллараас дээш үнэд хүрнэ гэж таамаглаж байсан ч энэ үнэнд хүрч чадсангүй.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/